Жюү Жицүгийн 2020 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Сүүлийн жилүүдэд дэлхийд болон Монгол улсад эрчимтэй хөгжиж буй нэгэн спортын төрөл бол жюү жицүгийн спорт юм. 2028 оноос олимпийн их наадмын үндсэн төрөл болохоор яригдаж энэхүү спортоор монголчууд амжилт гаргах өндөр магадлалтай спортын төрөл юм.
Маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр эхлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор Абу Дабыгийн National Pro холбоо хамтран зохион байгуулах юм.
ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
2020.01.11 /бямба/
09:00-14:30 цаг, Урьдчилсан барилдаан
14:30-15:00 цаг, Завсарлага
15:00-15:30 цаг, Нээлтийн ёслолын ажиллагаа
15:30-18:00 цаг, Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
15:00-16:00 цаг, Албан бус хяналтын жин /Спортын төв ордон Б заал/
16:00-15:00 цаг, Албан ёсны жин үзнэ
2020.01.12 /ням
09:00-14:00 цаг, Урьдчилсан барилдаан
16:00-18:00 цаг, Шигшээ барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа