Герман улсын Бремен хотноо Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
WDSF буюу дэлхийн бүжгийн спортын холбоо 1998 оноос Латин Формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн түүхтэй. Уг тэмцээнд энэ цагийн бүжгийн спортын топ хамтлаг болон Германы "Grun Gold" хамтлаг түрүүллээ. Тус хамтлагт Монгол охин бүжиглэдэг болохыг та бид хэдийнээ мэддэг болсон билээ. Германы бүжгийн спотрын шигшээ багт харьяалагдаж өнгөрсөн оны Латин бүжгийн ДАШТ-д түрүүлж, мөн Латин бүжгийн формэйшн төрөлд хамтлагаараа дэлхийн аварга болсон Н.Онондарь энэ жил амжилтаа дахин бататгалаа.
Харин монголын "Moon Dance" хамтлаг зургадугаар байр, "оддын бүжиг" хамтлаг долоодугаар байр эзэллээ.