Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдрийн барилдаан, тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид нэг алт, зургаан хүрэл медаль хүртээд байна. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр дараах гурван тамирчин хүрэл медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн -57кг жинд Ч.Марал-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Ингэснээр ОУХМ Ч.Марал-Эрдэнэ самбо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль буюу иж бүрдэл медальтай тамирчин боллоо.
- Эрэгтэйчүүдийн -74кг жинд Н.Хадбаатар хүрэл медаль хүртлээ.
- Эрэгтэйчүүдийн -100кг жинд Б.Серик хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -68кг жинд Ц.Батцэцэг, +80кг жинд Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдийн -62кг жинд М.Тогтохбаяр, -82кг жинд Б.Гаажадамба, +100кг жинд Д.Пүрэвдорж, байлдааны самбо бөхийн -52кг жинд Г.Ганбаяр, -68кг жинд Х.Батхүрээ, -90кг жинд Б.Тэнгис нарын найман бөх хүч үзэх хуваарьтай байна.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Гуравдугаар дэвжээг шууд үзэх: