Узбекситан улсын Ташкент хотноо самбо бөхийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг, тамирчид амжилт дүүрэн оролцлоо.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 28 тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож дараах амжилтыг үзүүллээ.
АЛТАН МЕДАЛЬ:
- Эм 62 кг О. Саруул алт /залуучууд /
- Эм 48 кг Б. Баасанхүү алт / залуучууд /
МӨНГӨН МЕДАЛЬ:
- Эр 57 кг М. Хатансайхан мөнгө / залуучууд/
- Эр 62 кг Б. Энэбиш мөнгө / залуучууд/
- Эр +100 кг М. Гантулга мөнгө /залуучууд /
ХҮРЭЛ МЕДАЛЬ:
- Эм 44 кг Г. Бүрнээбаяр хүрэл / залуучууд/
- Эм 44 кг С. Гүнжинлхам хүрэл / өсвөр /
- Эм 48 кг Э. Хүслэн хүрэл / өсвөр /
- Эм 52 кг В. Мягмаржав хүрэл / өсвөр/
- Эм 70 кг А. Хонгорзул хүрэл / өсвөр/
- Эр 65 кг Б. Жигжиддорж хүрэл / өсвөр/
Багийн дүнгээр Монгол улсын баг хоёрдугаар байрт шалгарлаа.