Өнөөдөр Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо самбо бѳхийн ѳсвѳр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр насны ангиллын 40 жинд аваргуудаа шалгаруулах юм. Өнөөдөр тэмцээний эхний өдөр өсвөр үе, залуучуудын хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба Монгол улсаас 10 бөх барилдах хуваарьтай байна.
Тэмцээний хуваарь:
10 дугаар сарын 11-ны өдөр
- 10:00 цагт Урьдчилсан барилдаан
Ѳсвѳр /Охид/ -40кг, -52кг, -65кг
Ѳсвѳр /Хѳвгүүд/ -48кг, -60кг, -75кг
Залуучууд /Эм/ -44кг, -56кг, -68кг
Залуучууд /Эр/ -48кг, -62кг, -82кг - 17:00 цагт Тэмцээний нээлт, шигшээ барилдаан, шагнал гардуулах
10 дугаар сарын 12-ны өдөр
- 10.00 цагт Урьдчилсан барилдаан
Ѳсвѳр /Охид/ -44кг, -56кг, -70кг, +75кг
Ѳсвѳр /Хѳвгүүд/ -52кг, -65кг, -81кг, +87кг
Залуучууд /Эм/ -48кг, -60кг, -72кг, +80кг
Залуучууд /Эр/ -52кг, -68кг, -90кг, +100кг - 17:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах
10 дугаар сарын 13-ны өдөр
- 10.00 цагт Урьдчилсан барилдаан
Ѳсвѳр /Охид/ -48кг, -60кг, -75кг
Ѳсвѳр /Хѳвгүүд/ -56кг, -70кг, -87кг
Залуучууд /Эм/ -52кг, -64кг, -80кг
Залуучууд /Эр/ -57кг, 74кг, -100кг - 16:00 цагт Шигшээ барилдаан, шагнал гардуулах, хаалтын ёслол