Энэ өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд үргэлжилж байна.
Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд долоон тамирчин оролцсоноос хараахан медаль хүртэж чадсангүй бүгд тэмцээнээ дуусгалаа. -60кг жинд М.Намуун урамтай сайхан тулалдаж медалийн оосроос атгаад алдлаа. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн С.Калискантай тулалдан ялсан юм. Шөвгийн 16-д Узбекистаны Р.Кодироваг илүүрхэн ялалт байгуулж дэлхийн аваргын шөвгийн 8-д шалгарсан ч өчигдөр медалийн төлөөх тулаанд БНХАУ-ын Ван Конгтой тулалдан ялагдаж дэлхийн аваргын шагналт байранд шалгарлаа. М.Намууны хэсгийн тоглолтуудыг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Бокс сонирхогчдодоо М.Намууны дэлхийн аваргын медалийн төлөөх тулааныг бүрэн эхээр нь толилуулж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр нэг өдөр завсарлаж маргааш буюу 2019 оны 10 сарын 12-ны өдөр хагас шигшээ тулаанаар үргэлжлэн явагдана.