Япон улсад зохион байгуулагдаж буй эрэгтэйчүүдийн волейболын 14 дэх удаагийн дэлхийн цомын тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд өндөрлөлөө.
Энэ сарын нэгний өдөр эхэлсэн дэлхийн цомын тэмцээний нэгдүгээр тойрогт олимпийн наадам, дэлхийн аваргын тус бүр гурван удаагийн аварга, дэлхийн цомын хошой аварга Бразил улсын шигшээ баг тэргүүлж байна. Тэдний араас олимпийн гурав, 1986 оны дэлхийн аварга, дэлхийн цомын хошой аварга АНУ болон 1976 оны олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Польшийн шигшээ баг удаалж байна.
Хоёрдугаар тойргийн тоглолт энэ сарын 9-11-ний өдрүүдэд явагдах хуваарьтай байна.
Волейболын спортыг сонирхогчдодоо зориулан нэгдүгээр тойргийн хамгийн сүүлийн тоглолт болох Япон - Аргентиний шигшээ багуудын тоглолтын тоймыг толилуулж байна.