Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Паттаяа хотноо зохион байгуулагдаж байна.
Дэлхийн 105 орны 734 тамирчин өрсөлдөж буй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор таван тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -81кг жингийн А, В хэсэг, -87кг жингийн В, эрэгтэйчүүдийн -102кг жингийн А, В хэсэг, -109кг жингийн С хэсгийн тэмцээн явагдах ба манай улсаас -81кг жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга ОУХМ М.Анхцэцэг өрсөлдөнө.
Энэ удаагийн ДАШТ-д "Токио-2020" Олимпийн эрх шууд олгохгүй ч олимпийн эрхийн өндөр оноо олгох юм.
Өчигдөр -87кг жинд манай Э.Билэгсайхан оролцсон ба түүний тэмцээний бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна.