Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын 3х3 сагсанбөмбөгийн шилдэг багууд болох Улаанбаатар ММС Энержи, Архангай Тайхар ADM, эмэгтэйчүүдийн Улаанбаатар Амазонс багууд АНУ, Тайвань, Япон улсуудад зохион байгуулагдсан тэмцээнүүдэд амжилттай оролцлоо.
Тодруулбал АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан World Tour Los Angeles 2019 тэмцээнд оролцсон Улаанбаатар ММС Энержи баг дөрөвдүгээр байр эзлэн 8000 ам.долларын шагнал хүртлээ. Тэд хасагдах шатанд Словенийн №1 Пиран багийг буулган авсан юм.
Харин Тайваньд зохион байгуулагдсан "KAOHSIUNG CHALLENGER 2019" тэмцээнд оролцсон Архангай Тайхар ADM баг шигшээ наймд шалгарлаа. Тэд хэсгээс гарах тоглолтод Вьетнамын Сайгон багийг 22:16 харьцаагаар буулган авсан тоглолтын бичлэгийг толилуулж байна. (доорх шууд дамжуулалтын бичлэгийн 6:33:00 цаг дээр)
Манай эмэгтэйчүүдийн шигшээ баг болох Улаанбаатар Амазонс баг Токио хотноо зохион байгуулагдсан WS Tokyo 2019 тэмцээнээс харамсалтай нь хожил авч чадсангүй.
Манай 23 хүртэлх насны шигшээ баг 10 сарын 2-6 өдрүүдэд 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.