Японы мэргэжлийн сумо бөхийн намрын Аки башё эхний өдрөөсөө эхлэн дуулиан шуугиантай эхэлсэн бол хоёр дахь өдрийн барилдаан ч мөн тун сонирхолтой барилдаануудаар дүүрэн байлаа.
Өчигдрийн онцлох үйл явдал бол Ёкозүна болсноосоо хойш анх удаа башёгийн эхний өдөр өвдөг шороодсон их аварга Хакухо М.Даваажаргал башёг орхиж буйг мэдэгдсэн явдал байлаа. Учир нь тэрээр хуучин гэмтлээ сэдрээж баруун гарынхаа чигчий хурууг хугалсан байна. Эхний өдөр их аваргыг унагаад байсан маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Hокутофужиг хатакикоми мэхээр яллаа. Ийнхүү хоёр бөхийн хувьд долоо дахь удаагаа учраа тааран барилдахад Какүрюү аварга дөрөв дараалан ялаад байна. Энэ башёг унаагаар эхлүүлсэн озеки Точиношин хоёр дахь өдрөө маэгаширагийн 1-т эрэмбэлэгдэж буй Асаноямад мөн өвдөг шороодлоо. Маэгаширагийн 4-т эрэмбэлэгдэж буй Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр Чиотайрюугаар хоёр дахь даваагаа авлаа.