Итали улсын Римини хотноо 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн гран при тэмцээн зохион байгуулагдаж байна.
Өчигдөр эхэлсэн уг тэмцээнд дэлхийн шилдэг багууд болох Сербийн Нови Сад, Земун, ОХУ-ын Гагарин, АНУ-ын НЮ Харлем, Принстон, Монголын Улаанбаатар MMC Энержи багууд гэх мэт шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна.
Манай Улаанбаатар MMC Энержи багийн хувьд А хэсэгт Нови Сад, Словений Ljubljana багуудтай орсон байна. Өчигдөр эхний тоглолтоо Нови Садтай хийн хожигдсон бол дөнгөж сая Словенийн Ljubljana багийг хожлоо. Өнөөдрийн шууд дамжуулалтын хамгийн эхний тоглолтыг ухраан нөхөж үзнэ үү.
Ийнхүү хэсгээсээ хоёроор гарах эрхтэй болсон баг өнөөдөр С хэсгийн нэгээр гарсан багтай Улаанбаатарын цагаар 22:00 цагаас тоглох хуваарьтай байна. С хэсгээс АНУ-ын Принсетон баг гарах магадлал өндөр байна.