ВИДЕО: Мартин Нгуен дэлхийн аваргын бүсээ хамгаалан тулалдана

Сурталчилгаа
ВИДЕО: Мартин Нгуен дэлхийн аваргын бүсээ хамгаалан тулалдана

 

Холимог тулааны One FC холбооны "Dawn of Heroes" тулаан хоёр хоногийн дараа /наймдугаар сарын 2-ны өдөр/ Филиппин улсын нийслэл Манила хотноо явагдана. 

"Dawn of Heroes" тулаанд 30 тулаанчийн гал гарсан 15 тулаан биднийг хүлээж байна. Оргил тулаанаар дэлхийн аваргын бүсний төлөө Японы шилдэг тулаанч Коёоми Мацүшима аваргын бүсийг эзэмшигч Вьетнам гаралтай Австрали тулаанч Мартин Нгуений эсрэг тулалдана. Мөн түүнчлэн Мутай бокс төрлийн дэлхийн аваргын бүсний төлөө Тайландын тулаанч Н.Житмуангнон аваргын бүсийг эзэмшигч Английн Ж.Хаггертитэй тулалдах хуваарьтай байна. Мөн түүнчлэн ONE FC холбооны хоёр удаагийн аварга Филиппин тулаанч Эдуард Фоляанг мөн тулалдана. Тэрээр өдгөө 34 настай хэдий ч маш сайн формтой байгаа юм.  

Мартин Нгуений хувьд 15 тулаанд орж 12 ялсан үзүүлэлттэй байгаа ба өнгөрсөн дөрвөн сард МУГТ Ж.Нарантунгалагийг ялсныг тулаан сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ. Харин түүнтэй маргааш дэлхийн аваргын бүсний төлөө тулалдах Япон тулаанч Коёоми Мацүшимагийн хувьд 2015 оноос мэргэжлийн тулаанд орж эхлээд 14 тулаанд орж 11 ялалт байгуулаад байгаа юм. Тэрээр өнгөрсөн онд алдарт тулаанч Марат Гафуровыг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авсан байна. 

"Dawn of Heroes" тулааныг манай сайт шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж буйгаа дуулгахад таатай байна. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0