Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.27/ зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин өнөөдөр тэдний гурвыг АТГ-аас баривчилж, саатуулж байна гэх мэдээллийг зарим хэвлэл гаргасан юм.
Энэ дагуу сурвалжлахаар АТГ дээр очсон боловч ямар нэгэн баривчилгаа огт хийгдээгүй байна. Харин Улсын прокурорын ерөнхий газраас тодруулахад, “ямар ч шүүгчийг барьж, саатуулаагүй” гэсэн тайлбар өглөө. Бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн дээрх шүүгчдийг прокурорын зөвшөөрөлтэйгээр байцааж эхэлсэн бололтой байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэрс:
Б.Цолмонбаатар – Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Э.Халиунбаяр – Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Ц.Амарсайхан – Улсын дээд шүүхийн шүүгч;
Б.Сайханцэцэг – Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Цолмон – Улсын дээд шүүхийн шүүгч;
Г.Цагаанцоож – Улсын дээд шүүхийн шүүгч;
Ж.Оюунтунгалаг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Д.Дэлгэрцэцэг – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Д.Байгалмаа – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
Х.Сонинбаяр – Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
П.Золзаяа – Улсын дээд шүүхийн шүүгч;
С.Амардэлгэр – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
Т.Энхжаргал – Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Б.Нармандах – Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
С.Төмөрбат – Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
Н.Нарантуяа – Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
П.Туяат – Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч