СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-06-28

Өнгөрч буй долоо хоногт зам тээврийн ослоор таван хүн нас баржээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

2019.06.24-27-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1105 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 864 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  2, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна. Энэ 7 хоногт зам тээврийн осолд өртсөн  3 хүүхдийн 1 явган зорчигч,  2 унадаг дугайтайгаар хөдөлгөөнд оролцож байсан байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

-2019.06.24-ний 03.45 цагийн орчимд  Увс аймгийн Өлгий сумын 2-р баг “Татвар” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 17км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 37настай, эрэгтэй  Э нас барсан.

-2019.06.24-ний 05.30 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сум 2-р баг “Баян-Улааны Энгэр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 13км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 16 настай, эрэгтэй Д нас барсан.

-ЧД 12 дугаар хороо Дэнжийн 1000-н зам, “Нарантуул-2” автобусны буудлын замд “Hyundai Aerocity маркийн автобусны жолооч Х, явган зорчигч 46 настай, эмэгтэй О-г  мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О ГССҮТ-д хүргэгдэж очоод  нас барсан.

-2019.06.26-ны оройн 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Дашаа” гэх газар /сумын төвөөс 28км/ асфальтан замд амины Toyota Kluger маркийн автомашин онхолдож, жолооч 47 настай, эмэгтэй Э, зорчигч 41 настай, эмэгтэй Цэцэгээ нарын 2 хүн нас барсан

2019.06.27-ны өдрийн 04 цаг 30 минутын орчимд Налайх дүүргийн 6 дугаар хороо “Мэлхий хад” гэх газар /Мэлхий хад руу салдаг уулзвараас баруун тийш 100 метр/  асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 22 настай, эрэгтэй Б нас барсан.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.