СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Санаатайгаар гэдэс рүүгээ буудуулсан жирэмсэн эхийг хүн амины гэмт хэргээр яллав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Алабама мужид оршин суудаг Маршае Жонс гэгч эмэгтэй таван сартай жирэмсэн байхдаа гэдэс рүүгээ резинэн сумтай буугаар буудуулж ургийн амийг тасалсан хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сард гарчээ. Жеферсон хотын шүүх уг хэргийг хүн амины гэмт хэрэг гэж үзэн ургийн амийг бүрэлгэх санааг сэдсэн ээжийг саатуулж 50,000 ам.долларын барьцаа шаардсан байна.

Шүүхийн шийдвэрээр жирэмсэн эхийн хүсэлтээр гэдэс рүү нь буудсан эмэгтэй суллагджээ.

Энэ хэрэг үр хөндөлтийг хориглосноос үүдэлтэй гарсан тул олон нийтийн анхаарлыг татаж байна. Цагдаа нарын хэлснээр гэмт хэргийн жинхэнэ хохирогч нүдээ нээж амжилгүй хорвоогоос буцсан бяцхан ураг юм. Өнгөрсөн тавдугаар сард Алабама мужийн захирагч Кай Айви үр хөндөлтийг хориглосон хуулинд гарын үсэг зурсан. Хуулийн дагуу хүчирхийлэлд өртсөн, цус ойртсон аль ч тохиолдолд үр хөндүүлэхийг хориглож байгаа юм.

Алабама нь ургийн амийг хүний аминд тооцож хуулийн дагуу шийтгэл хүлээлгэдэг 38 мужийн нэг ажээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.