Дэлхийн 90 гаруй оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх хандлагыг хэрэгжүүлж байна. Энэ үүднээсээ Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, тухайн улсын засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтраад 4 жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрeссыг зохион байгуулдаг. Энэ удаагийн конгрeссыг манай улсад зохион байгуулна. Энэ конгрeсст оролцохоор 43 орны 160 орчи төлөөлөгч бүртгүүлжээ. Эхний зочид өнөөдөр хүрэлцэн ирсэн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 орчим, дотоодоос 400, нийт 600 төлөөлөгч оролцох юм байна. Энэ үeэр 18 салбар хуралдаан хийнэ. Ингэхдээ хамт олонд түшиглэн хөгжүүлэх сайн туршлага, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.