СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Завьт эргүүл голд живж байсан дөрвөн хүүхдийг аварчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын албан хаагч нар ес дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл завьт эргүүлийг хийж байна.

Тухайн үед эцэг, эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэн голд тоглож байсан хүүхэд нь хөл алдан усанд урсан, живж байх үед завьт эргүүлийнхэн эргүүлээ хийж явж тааран тухайн хүүхдүүдийн амь насыг аварсан байна.

Туул голын эрэг дагуу завьт эргүүл өглөөний 10:00-22:00 цагийн хооронд хоёр багт хуваагдан гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ирэх есдүгээр сарын 10-н хүртэл ард иргэдэд хүргэн ажиллах юм. 

Ард иргэд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг хүргэж ажилладаг ч иргэдийн хайхрамжгүй байдлын үүднээс голын усанд эндэх тохиолдол буурахгүй байгааг албаны хүмүүс хэлж байлаа. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.