Энэтхэгийн далайд орших Мадагаскар арлын орон Франц улсаас тусгаар тогтнолоо зарласны 59 жилийн ой тохиож байна. Тусгаар тогтнолын баярт зориулсан арга хэмжээний үеэр хэт олон мянган хүн цэнгэлдэх хүрээлэнд тоглолт үзэхээр цуглаж 16 хүн амиа алдаж, 100 гаруй иргэн бэртэж гэмтжээ.
Нийслэл Антананариво хот дахь Махамасина цэнгэлдэх хүрээлэнгийн хаалган дээр иргэд бөөнөөрөө цуглаж шахцалдсанаас болж осол гарсан байна. Энэ үеэр Руанда улсын Ерөнхийлөгч Паул Кагаме цэргийн жагсаалыг үзэж сонирхон цэнгэлдэх хүрээлэнг орхин гарчээ.
Үндэсний тусгаар тогтнолын баярын үеэр орох хаалган дээр шахцалдаж гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа ба Мадагаскарын Ерөнхийлөгч тэргүүн хатагтайн хамт тэднийг эргэсэн байна. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж Засгийн газар эмнэлгийн болоод бусад зардлыг даахаар болжээ.
Өнгөрсөн жилийн есдүгээр сард тус цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр цугласан шүтэн бишрэгчид төв хаалган дээр шахцалдаж эмх замбараагүй байдал үүсгэн нэг хүн амиа алдаж 40 орчим хүн бэртсэн юм.
Эх сурвалж: www.cnn.com