СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-06-28

Хотын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Мөнхтунгалаг

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан өчигдөр /2019-06-27/ боллоо. Хуралдаанаар нийслэл хотын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан гэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн гишүүн Ж.Батсайхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг огцруулах санал гаргав.

Тэрбээр

“С.Амарсайхан хотын ажлыг хувийнхаа компани шиг санаж утга учиргүй халаа сэлгээ хийж байна. Энэ бол ноцтой алдаа. Төрийн албан хаагчид айдас хүйдэст автаж ажлаа явуулах боломжгүй болсон. Өнөөдрийг болтол нийслэлийн харьяаны байгууллагуудын ажлыг дүгнэж зорилтыг батлаагүйгээс нийслэлийн ажил зогсонги байдалтай байна. Тиймээс хотын Засаг даргыг огцруулах асуудлыг тавьж байгаа бөгөөд огцруулахын төлөө эцсээ хүртэл шударгаар тэмцэнэ” хэмээв.

Харин энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан

“Ж.Батсайхан төлөөлөгчийн хэлж байгаа асуудлыг ойлгож байна. Гурав хоногийн өмнө ажлаас нь халсан. Ууртай, хэцүү байх шиг байна. ОСНААГ-ыг дампууруулах хэмжээнд ажилласан учраас хариуцлага тооцсон. Нийслэлийн ажлыг уяж байгаа ийм газрууд, дампуу дарга нартай хатуу үзнэ” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн хуралдаанд нийслэл хотын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах, нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар танилцуулга хийсэн юм. .

Улмаар газрын төлбөрийн орлого 9.5 тэрбум төгрөгөөр давж биелсэн боловч газрын дуудлага худалдааны орлогын тасалдлаас шалтгаалж, газрын төлбөр нийт дүнгээр 3.1 тэрбум төгрөгөөр тасалдсан дүнтэй гарчээ. Өнгөрсөн оны байна.

Уг асуудалтай холбогдуулан төлөөлөгчдөөс төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа ажлын чанар, үр өгөөжид анхаарах шаардлага байгааг хэлэв. Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн оны гүйцэтгэлийг баталж, энэ оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоол гаргасан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.