Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан, АН-ын зөвлөл, Байнгын хороо хуралдах товтой байсан ч хойшилжээ. Учир нь УИХ-ын гишүүдийн олонх нь тойргоосоо ирж амжаагүй мөн хуулийн төслийн талаар иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажил дуусаагүй юм байна. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, дүгнэлтийг нэгтгэж дууссаны дараа УИХ-ын үйл ажиллагаа эхлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос УИХ-ын үйл ажиллагаа жигдрэх ажээ.
УИХ-ын 60 гишүүн тойрогтоо ажиллаж 28 мянга орчим иргэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж байгаа юм байна.