СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-д зүрхний эмгэгтэй 40 хүүхдийг хагалгаанд оруулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Б.Даваадулам

Монголын улаан загалмай нийгэмлэгээс санаачилсан “Бяцхан зүрх” төслийн хүрээнд П.И.Шастины нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлэг, БНХАУ-ын эмч нар гурван өдрийн турш төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийжээ. Үзлэгт хот, хөдөөгийн 150 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд өнөөдөр эмч нарын бүрэлдэхүүн зөвлөлдөж БНХАУ-д хагалгаанд орох шаардлагатай 40 хүүхдийг сонгох юм.

Энэхүү төсөл Улаан загалмай нийгэмлэгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийт 100 гаруй хүүхдийг Бээжин, Хөх хотод хагалгаанд оруулж эмчилсэн байна. Хагалгааг гуравдугаар эмнэлэг, БНХАУ-ын зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран үзлэг хийж байнгын эмчийн хяналтад байдаг яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийг сонгох аж.

Мөн дээрх хүүхдүүдийг сонгохдоо Монголд эмчлэгдэх боломж бага, амьжиргааны түвшин доогуур зэргийг харгалзан үзэх юм байна. Төслийн тухай П.И.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн зүрх, судасны мэс заслын тасгийн эмч Б.Булган “Дэлхий нийтэд 40 мянган төрөлтийн нэг хувьд зүрхний гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй байдаг. Тэгвэл . Иймээс төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдэд онцгойлон тусалж байгаа юм. Харин хагалгаанд орох хүүхдүүдийг сонгохдоо нэн тэргүүнд биеийн жинг харгалзан үзэх хэрэгтэй байдаг. Хагалгааны дараах нөхцөл байдлыг биеийн жин багатай хүүхдүүд давж гарахад маш хэцүү. Гэтэл эцэг эхчүүд нэг ой ч хүрээгүй хүүхдийг хагалгаанд яаралтай оруулах шаардлагатай, сонгохгүй үлдээж байна гэж бухимдах тохиолдол цөөнгүй байна. Мэргэжлийн эмч нар үзлэгээс гадна энэ тухай тайлбар, зөвлөмжийг өгч ажиллаж байна” гэв. Өмнөх жилүүдэд уг төсөл гадаадын хандив, тусламжаар санхүүжиж байсан бол энэ удаа “Энержи Ресурс” компани санхүүжүүлж буйгаараа онцлогтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.