СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-28

Хакүхо М.Даваажаргалын иргэншлээсээ татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч зөвшөөрчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал иргэншлээсээ татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг судалсны үндсэн дээр зөвшөөрснийг албаныхан онцоллоо.

Одоогоор Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байгаа бөгөөд гарсан тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд зарлигийг хүргүүлж, мэдэгддэг юм байна.

Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт ирүүлсэн тохиолдолд хуулийн байгууллага болон холбогдох байгууллагуудаас татгалзахыг зөвшөөрөх, эс зөвшөөрөх хүсэлтийг нэгтгээд эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах хуулийн зохицуулалтта ажээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.