СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-28

Говь-Алтай руу шөнийн нислэг үйлддэг боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Говь-Алтай аймаг дахь “Алтай” нисэх буудлын аэродром нь шөнийн гэрэл суултын системээ бүрэн ашиглалтад оруулж навигацийн тоног төхөөрөмж болох DVOR/DME-г ашиглан суултын схемтэй болсноор “В”, “С” ангиллын агаарын хөлгийг цаг агаарын хүнд нөхцөлд болон шөнийн цагаар хүлээн авах бүрэн боломжтой болжээ. Ингэснээр уржигдар “Аэро Монголиа” компанийн Embraer-145 агаарын хөлгийг хүлээн авч, 20-иод жил Алтай нутгийн ард түмний хүсэн хүлээсэн шөнийн нислэгийг үйлдэв. Говь-Алтай аймаг нь газар нутгийн байршлын хувьд далайн түвшнээс дээш өндөрлөг газарт байдаг онцлогоос шалтгаалан, ялангуяа зуны улиралд , өдрийн цагаар нислэг үйлдэхэд суудлын хязгаарлалт тогтоох шаардлага тулгардаг. Харин шөнийн цагаар нислэг үйлддэг болсноор зорчигчдын тоог нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.