Европ тивийн орнуудад цаг агаар хэт халж цельсийн +45 хэм хүртэл халахыг цаг уур судлаачид анхааруулж байгаа юм. ХБНГУ-д +38,6 хэмийн халуунд канцлер Ангела Меркель шингэний дутагдалд орж олон нийтийн арга хэмжээний үеэр дахин салганаж чичирчээ.
Долоо хоногийн өмнө Германы канцлер Меркель Украйны шинэ Ерөнхийлөгчийг Берлин хотод угтаж авах үеэр гар хөл нь салганаж биеийн байдал нь таагүй харагдсан юм. Канцлер дөрвөн аяга ус уусны дараа дээрдэж ердийн шингэний дутагдалд орсон хэмээн тайлбарласан билээ.
Меркель энэ удаад Ерөнхийлөгч Франк-Уольтер Штайнмайертай уулзах үеэрээ дахин салганаж хэвлэлийнхний дуранд өртсөн байна. Түүнд аягатай ус санал болгоход толгойгоо сэгсэрч татгалзжээ. Канцлер хөдөлж байраа сэлгэхэд салганахаа больсон гэж хэвлэлүүд дамжуулсан байна.
Ангела Меркель маргааш Японы Осака хотод болох Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалт оролцох юм.
Эх сурвалж: www.theguardian.com