СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаан-Үдээс хөөрсөн АН-24 онгоц сүйрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

 

Улаан-Үд-Нижнеангарск-Эрхүү чиглэлд нислэг үйлдэж байсан АН-24 онгоц орон нутгийн цагаар 10 цаг 30 минутад Нижнеангарск хотод буух гэж байгаад осолджээ. Гэрчүүдийн мэдүүлснээр онгоц нислэгийн зурвас дээрээс гулгасаар орон сууцны байшин мөргөж, сүйрсэн гэсэн байна. 

АН-24 онгоц өглөө 9.30 цагт Улаан-Үдээс хөөрчээ. Харин 10.12 цагийн үед онгоцны нэг хөдөлгүүр ажиллахгүй байгаа тухай диспетчерт мэдээлсэн байна.

Онгоцонд 43 зорчигч явснаас ослын улмаас нисэх багийн хоёр гишүүн нас барсан. 31 зорчигч болон нисэх багийн хоёр гишүүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Дунд зэргийн бэртэлтэй дөрвөн иргэнийг эмнэлэгт хүргэсэн гэжээ. 

Энэхүү онгоцонд Монгол улсын иргэн явсан эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Одоогоор ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна" гэлээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.