СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханхүү Уильям: Миний хүүхэд ижил хүйстнээ сонирхож байвал тайвнаар хүлээж авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Кэмбрижийн гүн ханхүү Уильям түүний хүүхдүүдийн нэг ижил хүйстнээ сонирхдог болбол ирээдүйд ирэх дарамт шахалтад маш их санаа зовж байна гэдгээ хэлжээ. Түүний ярьснаар ирээдүйд үнэхээр тийм зүйл тохиолдвол аль болох тайван замаар энгийнээр хүлээж авна гэжээ.

Автобусанд явж байсан ижил хүйстнээ сонирхогч эмэгтэйчүүд рүү халдсан хэрэг ханхүү Уильям болон түүний гэргий Кэйт Мидлтоныг айдаст автуулсан тухай хуваалцсан байна. Ханхүү Лондоны Хокстонд байдаг ижил хүйстнээ сонирхогчдын хандивын арга хэмжээнд зочлох үеэрээ ийн ярьжээ.

Тэрээр “миний хүүхдүүд ижил хүйстнээ сонирхдог байх эсэх нь санааг минь зовоохгүй байна. Харин тэднийг маань бусад хүмүүс хэрхэн хүлээж авч дарамт учруулах эсэх нь хэцүү асуудал” гэжээ. Уильямын гэр бүлийн хувьд энгийн иргэдээс арай өөр хатан хааны гэр бүлийн удам учир энэ тал дээр санаа зовох нь гарцаагүй зүйл гэж тэрээр нэмж хэлсэн байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.