СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2019-06-27

ЖДҮХС-гийн зээлийн II шатанд 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл шалгарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1,411 иргэн аж ахуй нэгжүүдээс хоёрдугаар шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд 376 аж ахуйн нэгж, 158 иргэн шалгаран үлджээ.

. Хөдөө орон нутагт төсөл ирүүлсэн 1330 гаруй төслийн нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт одоогоор дуусаагүй орон нутгийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа 50 хувьтай үргэлжилж байна.

ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт 4 үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг Төсөл сонгон шалгаруулах хороо шийдэх бөгөөд хорооны бүрэлдэхүүнд олон нийтийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох бөгөөд хурлын үйл ажиллагааг нээлттэй олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр танилцуулах болно.

Мөн эцсийн шатны шалгаруулалтад тухайн төсөл ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаа, үр дүнг товч байдлаар өөрийн биеэр Хорооны гишүүдэд танилцуулах боломжийг олгоно гэнэ.

Тус сангаас холбогдох дүрэм, журмын дагуу нийтдээ  мэдээллийг тулган нягтлан шалгах ажлыг зохион байгуулж эхний шатны сонгон шалгаруулалтыг хийгээд байна.

Үүний дүнд 873 төсөл ирүүлэгчийн бичиг баримтын иж бүрдэл хангагдаагүй, татвар, нийгмийн даатгалд өртэй, Монголбанкны зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, аль эсвэл хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалыг журмын дагуу төсөл ирүүлэгчид буцаах нөхцөл үүсээд байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.