Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд 2 сар үлдлээ

Сурталчилгаа
Жүдо бөхийн ДАШТ эхлэхэд 2 сар үлдлээ

 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31 өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдана. 1956 онд анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж байсан бол өдгөө эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн ДАШТ мөн хотноо дахин зохион байгуулагдах юм. 

Жүдо бөхийн ДАШТ-ний түүх

Анхны эмэгтэйчүүдийн ДАШТ 1980 онд АНУ-д зохион байгуулагдаж эхэлсэн бол 1987 оноос эрэгтэй, эмэгтэй ангилал хамтдаа зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Харин багийн ДАШТ 1994 оны оноос зохион байгуулагдаж эхэлсэн бол холимог багийн ДАШТ 2017 оны Будапештийн ДАШТ-ээс эхлэлтэй. 

ДАШТ-ний түүхэнд нийт 68 улсын тамирчид медаль хүртээд байгаагаас Японы улсын баг тамирчид 153 алт, 92 мөнгө, 109 хүртэл медаль хүртсэн байдаг бол Монгол улсын баг тамирчдын хувьд дөрвөн алт, дөрвөн мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн байдаг. 

Тамирчдаас Францын домогт бөх Тедди Ринер 10 алт, нэг мөнгө медаль хүртсэн амжилтаар ДАШТ-ний түүхэнд хамгийн олон медаль хүртсэн байдаг байна. Тэрээр эрэгтэй тамирчдаас хамгийн залуудаа буюу 2007 оны Риогийн ДАШТ-д 18 нас таван сартайдаа дэлхийн аварга болж байсан байна. Харин эмэгтэй тамирчдаас Украйны Дариа Билодид өнгөрсөн жил 17 нас 11 сартайдаа дэлхийн аварга болсон нь хамгийн залуу дэлхий аваргаар нэрлэгдэж байна. 

Энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн оролцох багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Эмэгтэйчүүд

  • 48кг жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52кг жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57кг жинд Л.Энх-Отгон
  • 63кг жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70кг жинд Ц.Энхчимэг
  • 78кг жинд О.Мөнхцэцэг

Эрэгтэйчүүд

  • 60кг жинд Д.Амартүвшин
  • 66кг жинд Ё.Басхүү
  • 73кг жинд Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81кг жинд О.Ууганбаатар
  • 90кг жинд Г.Алтанбагана
  • 100кг жинд Л.Отгонбаатар
  • +100кг жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар барилдах юм.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0