Хар тамхи хэмээх улс үндэстнийг мөхөөж, үр удмыг нь зэрэмдэглэн хөнөөдөг энэ аймшигтай тахал сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад бодит гамшиг болж нүүрлээд байна.
Зөвхөн 2019 оны эхний хагас жилд л гэхэд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 199 гэмт хэрэгт холбогдуулан 402 иргэнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас илрүүлж, баривчлан шалгаж байгаа аж.
Хар тамхи хэмээх улс үндэстнийг мөхөөж, үр удмыг нь зэрэмдэглэн хөнөөдөг энэ аймшигтай тахалыг хэрэглэх, худалдан борлуулах гэмт хэрэгт Монгол Улсын дипломатчаас эхлээд улс төр, урлаг соёл, хүүхэд багачууд хүртэл холбогдсон гэм мэдээлэл шил шилээ даран сонсогдох болов.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга Ж.Эрдэнэболд
Хар тамхитай тэмцэх газраас Улаанбаатар хотОД ҮЙЛ ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газруудыг ердөө 14 хоногийн хугацаанд шалгах үедээ 455 иргэнээс хар тамхи, мансууруулах бодисны сорил авахад 67-гийнх нь биеэс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн
гэх сэтгэл шимшрэм мэдээллийг өгч байна.
Хар тамхи бол зугаа цэнгэл биш. Та нэг л удаа хэрэглэчих юм бол үлдсэн амьдралаа тамд эсвэл шоронд өнгөрүүлнэ.
Хар тамхинд донтсон хүн өдөр, цаг, минут секунд бүрийг хар тамхи олж хэрэглэх тэмцэлд зориулдаг бөгөөд мансуурах бодисоо хэрэглэхийн тулд хулгай, дээрмээс эхлээд хүний амь насыг хөнөөх, үр хүүхдээ зарахаас ч буцахгүй болтлоо улайрдаг байна.
Хар тамхийг нэг л удаа хэрэглэсэн тохиолдол уг нь хор хүний биед насан туршид үлддэг бөгөөд үр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй, зэрэмдэг төрдөг юм байна.