Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болд өнгөрсөн хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл Европын орнуудаар аялан тоглолт хийсэн билээ. Дуучин маань Европын 11 улсын 12 хотод 13 тоглолт хийснээс гадна Өмнөд Солонгос улсын Бусан, Сөүл хотууд, Австрали тивийн Сиднэй хот мөн Япон улсын Токио хотуудад өөрийн бие даасан “12 Ертөнц” тав дахь бие даасан тоглолтоо тус улсуудад амьдарч буй монголчууддаа толилуулсан.
Тэрбээр аялсан хот, аялан тоглолтын дундуур хийсэн хувийн бичлэгүүдээ нэгтгэн 12 дахь "BOLD'' цомогт багтсан "Бүхнээс ангид” дуугаа клип болгожээ.
“Бүхнээс ангид” дууны үгийг яруу найрагч Д.Ган-Очир, аяыг дуучин маань өөрөө зохиосноос гадна уг клипний гол дүрд түүний эхнэр тоглосон байна. Тэрбээр тоглолтод ирсэн хүмүүстээ баярлалаа хэмээн удахгүй АНУ-д байгаа залуустайгаа уулзъя хэмээн бичжээ.