СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүлэг 20 орны уулзалтыг зорьсон Бразилийн төлөөлөгч их хэмжээний кокайн тээвэрлэж баригджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Японы Осакад маргааш эхэлж хоёр хоног үргэлжлэх Бүлэг 20 орны дээд хэмжээний уулзалтад оролцохоор Бразилийн Ерөнхийлөгчийг дагалдаж буй нисэх хүчний офицер их хэмжээний хууль бус мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан байна.

Ерөнхийлөгч Жайр Болсонару төлөөлөгчдийн хамт Осакаг зорих замдаа Испани улсын Севиллээр дамжин өнгөрч, тэндээ хоноод нислэгээ үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байжээ. Батлан хамгаалах яамны албан ёсны мэдэгдэлд “нисэх хүчний офицер хууль бус наркотикын төрлийн ургамал авч явж байсан гэж сэжиглэн Севиллийн нисэх буудалд баривчлан саатуулагдаад байна. Батлан хамгаалах яам хэргийг шалгаж цэргийн цагдаа нар мөрдлөгөө эхлүүлсэн” гэжээ.

Баригдсан офицер 38 настай цагдаагийн түрүүч Силва Родригез гэгч болохыг олон нийтэд зарласан байна. Түүнийг батлан даалтад суллах нөхцөлгүйгээр Испани улсын нутаг дэвсгэрт саатуулжээ.

Бразилийн Ерөнхийлөгч хэдийгээр тусдаа онгоцоор нисч байсан ч Твиттертээ “Испанийн эрх баригчидтай хамтран ажиллаж гэмт буруутай нь тогтоогдвол офицерыг хуулийн дагуу шийтгэнэ” хэмээн жиргэжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.