Л.Ариунболор
Монголчуудын гол хэрэглээ болсон махны үнэ сүүлийн саруудад тогтмол өсөлттөй байгаа. Тодруулбал, “Хүчит шонхор” зах дээр хонины ястай мах 7900-8200, цул нь 10000-10500, үхрийн мах ястай нь 11000, цул нь мянган төгрөгийн үнэтэй байлаа. Түүнчлэн адууны ястай мах 8500, цул нь 9000 үнэтэй байна. Харин “Баянзүрх” худалдааны төвд хонины мах 11000 мянган төгрөгийн үнэд хүрсэн бол үхрийн мах ястай, цулаасаа хамаараад 1200014500 төгрөг байгаа юм. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төв дээр хонины ястай мах 10000-11000, цул нь 11500 төгрөгийн үнэтэй байхад үхрийнхийг 12500-15000 төгрөгийн ханштайгаар зарж байна.
“Хүчит шонхор” захын махны наймаачид “Манай зах дээр махны үнэ тодорхой хэмжээгээр буурсан. Хонины мах гулуузаараа л 7300 төгрөг байгаа. Ер нь нийлүүлтээсээ хамаараад махны үнэ өдөр бүр өөрчлөгдөх болсон. Ойрын өдрүүдэд бага багаар буурах хандлагатай. Бусад захаар үнэтэй байгаа урин дулаан цаг ирсэн учраас цаашид “Хүчит шонхор” дээр махны үнэ нэмэгдэхгүй байх” гэв. Сонирхуулахад, амьд малын “Эмээлт” зах дээр шөлний хонь 150000-230000 төгрөгийн үнэтэй бол ямаа 110000-150000 төгрөг байна.