СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-26

Хөгжлийн бэрхшээлтэй залуус нөлөөллийн ажлаа амжилттай явуулаад ирлээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчин нөхцөлтэй танилцах, хүндрэл бэрхшээлийг нь сонсох зорилготой “TRY MONGOLIA 2019” нөлөөллийн аялал энэ сарын 16-наас эхлэн Улаанбаатар-Багануур-Сүхбаатар-Дорнод аймгийг хамарч, 10 хоногийн турш аялсан залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд ирж, хаалтаа хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэмжлэгээр хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд уриалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бие даан амьдрах арга хэлбэрийг таниулах ажлыг зохион байгуулжээ.

Энэ жил 13 аймгийн төлөөлөл болсон 18 хөгжлийн бэрхшээлтэй залуучууд тэдэнд туслах 23 сайн дурын залуус хамтдаа нөлөөллийн арга хэмжээг хийгээд иржээ.

“Түгээмэл хөгжил” төвийн захирал Ч.Удрахбаяр “Ямар ч хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан амьдрах нөхцөл бололцоо нь бусад хүмүүсийн амьдралтай адилхан байх ёстой хэмээн хуулинд заасан байдаг. Уг хуулиа таниулахын тулд 2011 оноос тасралтгүй уг арга хэмжээг зохион байгуулж байна. Залуус маань дүрмийн дагуу зочид буудалд байрлахгүйгээр бие даан аялахаас гадна бусад хүмүүст . Аялалд явж буй хөгжлийн бэрхшээлтэй залуусын хувьд өөрсдөө ч гэрээсээ тэр болгон гарч үзээгүй байсан. Энэ аялалд явснаар нийгмийн оролцоо нь дээшилж бусад хүмүүстэй илүү чөлөөтэй харилцаж сурсан байгаа” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдарч чадах юм байна гэдэг итгэлийг тэд олж авчээ

Сэлэнгэ аймгаас аялалд оролцсон М.Болдбаатар: Анх удаагийн ийм аялалд явж үзлээ. Очсон газар болгоны хүмүүс үнэхээр халуун дулаанаар хүлээн авч төрийн байгууллагууд нь өөрчлөлт хийхээр зорьж байгаа нь харагдсан. . Уг аялалд явснаар миний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн бие даан амьдарч чадах юм байна гэдгийг ойлгож авлаа.

Аялалд явж буй хөгжлийн бэрхшээлтэй залуусын хувьд өөрсдөө ч гэрээсээ тэр болгон гарч үзээгүй байсан. Энэ аялалд явснаар нийгмийн оролцоо нь дээшилж бусад хүмүүстэй илүү чөлөөтэй харилцаж сурсан байгаа

Улаанбаатар хотоос аялалд оролцсон С.Золзаяа: Аялалд гарахаасаа өмнө бүх хүмүүс яаж явах бол хэцүү байх болов уу зэрэг өөртөө төрөл бүрийн бэрхшээл саадыг бодсон. Гэвч аяллын эхний өдрөөс энэхүү айдас маань алга болж 10 хоног үнэхээр сэтгэл хангалуун сайхан аялж, нөлөөллийн ажлаа амжилттай хийгээд ирлээ. .

Хөгжлийн бэрхшээлтэй залуус сайн дурын 23 залуусын ойлголтод нөлөөлж чаджээ

“TRY MONGOLIA 2019” нөлөөллийн аялалд оролцсон сайн дурын 23 залуусийн оролцоо уг аялалд хамгийн их байсан гэдгийг аялалд явсан хөгжлийн бэрхшээлтэй залуус дурдаж байлаа. Уг 10 хоногийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх ойлголт 100 хувь өөрчлөгдөж чадсан байна.

АШУҮИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Ө.Энхболор: Энэ аялалд явснаар урьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх ойлголт 10 хоногийн дараа тэс өөр болсон. Тухайлбал, . Орон нутгийн гудамж талбайгаар бид нарыг явахад хүмүүс их гайхаж хүлээж авсан бөгөөд тэр болгонд хүмүүст энэ хүмүүс та нартай адил тэгш эрхээ эдэлж, нийгмийн амьдралд оролцдог шүү гэдгийг ойлгуулсан даа үнэхээр их баяртай. Зарим газруудаар явахад туслахтай хүн хүртэл тухайн газарт ороход хүндрэлтэй байсан. Гэхдээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.