Хоёр сарын өмнө төв цэвэрлэх байгууламжид 30-35 насны 4 залуу унаж амиа алдсан бол 2 хоногийн өмнө буюу 06-р сарын 24-нд "Монсүү" компанийн бохирын худагт 31,35 настай 2 залуу унаж амиа алдсан харамсалтай хэрэг дахин гарсан юм. Амиа алдсан хоёр ажилтны нэг нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан нөгөө нь "Дайцэцэн" компанийн ажилтан байжээ.
ОСНААУГ-ын ажилтан амиа алдсан тохиолдол нэг биш удаагийнх бөгөөд өмнө нь нэг ажилтан тогонд цохиулж амиа алдаж байжээ. Гэвч энэ хэрэг дээр хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй болж үлдэх дээрээ тулаад байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнээс 30 хүн нас баржээ. Харамсалтай нь үйлдвэрлэлийн ослоор нас барагсад нь дандаа 24-34 насныхан буюу цэл залуу насныхан байна гэсэн судалгаа гарчээ.