СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ Канад улсаас мах импортлохоо зогсоолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Хятадын Засгийн газар Канад улсын махны импортыг зогсоосон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. Канад дахь Хятадын элчин сайд яамнаас

Рактопамин нь махны өөхлөг, илчлэг чанарыг бууруулах зориулалттай нэмэлт бодис бөгөөд Хятад, Орос, Европын холбоо зэрэг дэлхийн 160 орчим улсад хориглодог. Харин АНУ, Канад зэрэг цөөн улсад албан ёсоор хориглоогүй байна. Хятадын эрүүл мэндийн газраас уг бодисыг хэрэглэгчдийн эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэж үздэг.

 

 

Эхлээд Фриго Роял компанийн Хятад руу мах импортлох тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн боловч Канадын эрх баригчдын шалгалтын үеэр мал эмнэлгийн 188 зөвшөөрлийг дуурайлган үйлдсэн нь илэрчээ. Бээжингийн эрх баригчид Канадын Засгийн газарт хандан уг хэргийг бүрэн гүйцэд шалгаж импортын хүнсний аюулгүй байдалд дээд зэргээр анхаарахыг шаардсан байна.

БНХАУ бол АНУ-ы дараа орох Канадын хоёр дахь том худалдааны түнш юм.

Хятадын технологийн тэргүүлэгч Huawei компанийн гүйцэтгэх захирал Мэн Ванжоуг Вашингтоны хүсэлтээр Канад улс баривчилснаас хойш хоёр улсын харилцаа ээдрээтэй болж эхэлсэн билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.