Австралийн Мельбурн хотын амьтны хүрээлэнгийн ажилчид амьтдыг хэт их жимсээр хооллохгүй байхаар шийджээ. Учир нь хэт их чихэрлэг жимсээр хооллосноор амьтны хүрээлэнгийн улаан хулсны баавгай, сармагчингууд жин нэмж, шүд нь хорхойтож муудсан гэж үзжээ.
“Таримал жимс нь байгалийн зэрлэг жимстэй харьцуулахад чихэрлэгийн хэмжээ маш их” гэж амьтны хүрээлэнгийн ажилтан Майкл Линч хэлжээ. Түүний үргэлжлүүлэн ярьснаар “Хүн төрөлхтөн 9,000 жилийн өмнөөс газар тариалан эрхэлсэн. Бид таримал ургамалд генийн өөрчлөлт орсон гэж төдийлөн боддоггүй. Тэгвэл орчин цагт хүнсний технологичид үр тариа, ургамал жимс боловсрох үйл явцыг хурдасгахын тулд генийг өөрчлөх болжээ. Бидний өдөр тутам идэж хэрэглэх дуртай гадил, тарвас, тоор зэрэг жимснүүд өмнө нь байснаас илүү амтлаг, чихэрлэг болсонтой санал нийлж байна уу?”...
Мельбурны амьтны хүрээлэнгийнхэн жин нэмсэн улаан хулсны баавгай, сармагчингууддаа чихэр бага агуулсан жимс өгч, нарийн дэглэмтэй хооллохоор болжээ. Өмнө нь тэдэнд их хэмжээний чихэрлэг жимс жимсгэнэ өгдөг байсан бол ногоон, навчлаг хүнсний ногоогоор голлон хооллох юм байна. Ногоон ургамлууд ч мөн жимсгэнээс дутахааргүй тэжээллэг байдаг гэжээ.
Эх сурвалж: www.qz.com