СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сингапурт зөвшөөрөлгүй дронуудаас болж нислэгүүд саатжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Сингапурын Чанги нисэх буудлын ойролцоо зөвшөөрөлгүй дронууд харагдах болсны улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсан байна. Энэ нь долоо хоногийн хугацаанд хоёр дахиа тохиож байгаа юм.

Зөвшөөрөлгүй нисдэг биетүүдээс гадна цаг агаарын байдал муу байсан тул 18 нислэг хойшлогдож, долоон нислэг чигээ өөрчилсөн байна. Эдгээр дронууд хаанаас гарч ирснийг үргэлжлүүлэн шалгаж байна гэжээ.

юм байна.  Өнгөрсөн лхагва гарагт Чанги нисэх буудлын орчимд дронуудаас болж 37 нислэг цуцлагдсан тухай мэдээлж байсан билээ.

Олон улсын нислэгийн компаниуд, агаарыг хянах төвүүд нисдэг биетүүд агаарын тээвэр үйлчилгээнд багагүй саад учруулж байгаад ихээхэн шүүмжлэлтэй хандах болсон. Хагас жилийн өмнө Их Британийн Гэтвик нисэх буудалд үл мэдэгдэх дронуудаас болж 1,000 нислэг 24-72 цагийн турш саатаж 140,000 зорчигч хохирол амссан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.