СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг сэргээснийг бусад бөхчүүд нь эсэргүүцэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

2017, 2018 онуудад нэр бүхий 43 улсын цолтой бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан бөгөөд долоон бөх журам зөрчин сэргээш хэрэглэсэн болох нь батлагдсан билээ. Тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан шийдвэрийг МҮБХ гаргасан.

Тэдгээр бөхчүүд бол Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нар ажээ.

Тэд МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд хандаж өргөдөл бичсэн бөгөөд санамсаргүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, бөх сонирхогчид, бөхчүүд, Монголын нийт ард түмнээс уучлал гуйсан байна.

Мөн хоёр жилээр барилдах эрх хасах шийтгэлийн 70 хувь нь өнгөрч байгаа тул шийтгэлийг эргэн харж, энэ жилийн "Сорилго" барилдааны өмнө барилдах эрхийг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан ажээ.

Өргөдөлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Гэтэл МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2019-05-17-ны өдрийн хуралдаанаар дээрх долоон бөхийн барилдах эрхийг сэргээх шийдвэрийг гаргажээ. 

Энэ шийдвэрийг улсын цолтой бөхчүүд эсэргүүцэж байна. Тэд допинг хэрэглэсэн нь батлагдсан бөхчүүдтэй барилдахгүй хэмээн мэдэгдлээ. 

Жишээ нь Монгол Улсын аварга Ч.Санжаадамба "Би олон жил допингтой тэмцэж яваа" гэсэн бол Монгол Улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ "Допинг хэрэглэсэн бөхчүүдтэй бид барилдахгүй" гэсэн. Үүний хариуд Монгол Улсын Заан Б.Пүрэвсайхан "Ч.Санжаадамба аварга биднийг барилдуулахгүй байна" гэж гомдолложээ.

Харин Монгол Улсын Заан Б.Батмөнх "Допинг хэрэглэхийг хүлээн зөвшөөрвөл бөхийн спорт дампуурна" гэж мэдэгдсэн.

Мөн Монгол Улсын Начин Д.Анар "Монголын үндэсний бөх допингоос хол байх хэрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.