Х.Өлзийбаяр
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотын Ц.Сампиловын нэрэмжит Уран сайхны музейд олон улсын “Монголын салхи” үзэсгэлэнд монгол, оросын зураач урчуудын монголын ахуй амьдрал соёлыг харуулсан баримал, байгалийн болон хөрөг, хар зураг, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг 70 гаруй бүтээлийг дэлгэн тавьжээ. Оросын зураачдын холбооны Буриадын салбарын тэргүүн Евгений Болсобев энэ үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулж байгааг тэмдэглээд үзэсгэлэнг хэсэглээд Буриадын Баргужин, Курумкин суурингуудад дэлгэн нутгийн иргэд сургуулийн сурагчдын хүртээл болгоно хэмээн мэдэгджээ. Эл үзэсгэлэнг ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бүс нутгийн уран сайхны “Баргужин Токум” төслийн хүрээнд Буриадын зураадчын холбоо зохион байгуулж байгаа юм байна.