СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын орнуудад +40 хэм хүрч хална

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Европын орнуудад долоо хоногийн турш цаг агаарын халуун урсгал түрж өдөртөө цельсийн +40 хэм хүртэл хална гэдгийг эрх баригчид анхааруулав. Тиймээс бага насны хүүхдүүд, ахмадуудыг шингэний дутагдал орох, зүрхний шигдээсээр өвчлөхөөс сэргийлж гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Цаг уур судлаачид Сахарын халуун уур амьсгал Атлантын салхитай нийлж Европын төв хэсэгт агаарын даралт өндөр байхыг мэдээлжээ. Испаниас авахуулаад Швейцарь хүртэл нутаг дэвсгэрээр хэт хална гэдгийг анхааруулжээ.

Францын эрх баригчид хэт халуун цаг агаартай тэмцэхийн тулд нийслэл Парис хотод түр усан сангуудыг нээж, цэцэрлэгт хүрээлэн бусад усан санг шөнийн цагаар ажиллуулж, ундны устай оргилууруудын тоог нэмж байна.

 

 

Зарим эх сурвалжууд 1947 оноос хойш Европ тивийг ийм халуун урсгал дайран өнгөрч байгаагүй хэмээн мэдээлж байна. Сургуулиудын шалгалтыг ирэх долоо хоног хүртэл хойшлуулж орон гэргүй, ядуу хүмүүст үнэгүй ус тарааж эхэлжээ. Франц улсад 2003 онд хэт халж 15,000 хүн амиа алдсан юм.

Итали улсад эрүүл мэндийн яамнаас цэргийн эмч нарыг нь нэмэлт тусламж үзүүлэхэд бэлдэж, халуунаас үүдэлтэй өвчтнүүдийн тоо нэмэгдэхэд бэлэн байдалд байхыг шаарджээ. Түүнчлэн Германы Франкфуртэд 1947 онд агаарын температур дээд цэгтээ хүрч байсан бол энэ сард цельсийн +38,2 хүрч шинэчлэгджээ.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com   

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.