СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-25

О.Дөлгөөний эцэг, эхийнх нь визийг АНУ-ын ЭСЯ дарж өгчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын San Francisco хотын элэгний эмнэлэгт яаралтай эмчилгээнд ороод байгаа билээ. 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа юм. Тэрбээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Түүний дасгалжуулагч О.Баярцогттой өчигдөр ярилцах үед “Эмнэлгийн зүгээс эмчилгээ хийлгэх зөвшөөрлийг заавал эцэг, эхээс авдаг тул ар гэрийн төлөөлөл иртэл эмчилгээ хийх боломжгүй байгаа гэдгийг хэлсэн. Иймд О.Дөлгөөний аав, ээж нь АНУ-ын визэнд ороход нааштай хариу өгөөгүй” гэх мэдээллийг хэлсэн. Тэгвэл .

Өчигдрөөс хойш О.Дөлгөөний эмчилгээний зардалд олон түмэн хандив өгч эхэлсэн бөгөөд энэ сарын 24-ны 23.00 цагийн байдлаар хандивын дансанд 482 сая төгрөг цугласан байна.

О.Дөлгөөний эмчилгээний зардалд бодитой тусламж үзүүлж болох арга хэмжээ

О.Дөлгөөний эмчилгээнд туслалцаа үзүүлэх үүднээс хандивын олон арга хэмжээ зохиогдохоор болжээ. Хэрвээ та түүнд тусалж, эмчилгээний зардалд нь хандив өгөхийг хүсвэл дараах аргуудаас сонгож болох юм. 

1. Зургаадугаар сарын 27-ны өдөр 21:00 цагаас "New Marquee club"-д Дөлгөөнд зориулсан "Hip hop" хамтлаг дуучдын нэгдсэн хандивын тоглолт болохоор боллоо. Такснаас олсон бүх орлогыг түүний эмчилгээний зардалд хандивлах юм. Тасалбарын үнэ: 20,000 төгрөг.

2. Мөн зургаадугаар сарын 27 -нд "Comedy Lab"-ын залуус Дөлгөөнд зориулан хандивын тоглолт хийхээр болжээ. Тасалбарын үнэ: 20,000₮. Бүх орлого хандивт зарцуулагдах юм.

3. Албан ёсны данс хандивын данс: Хаан банк 5721081225 /Л.Очбадрах/. Түүний аавын дансанд хандив өгч, эмчилгээний төлбөрт туслаарай. Хамгийн гол нь хуурамч данснаас сэргийлээрэй.

4. Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд болох "Хасын хүлэгүүд", "Ховд шонхорууд", "Алдар танан гарьд", "Архангайн дайчид" долоодугаар сарын 2-ны 18:00 цагт спортын төв ордонд хандивын тоглолт хийхээр болсон байна.

5. "Өргөө" кино театруудад зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 1-ний хооронд "Голомт" банкны картаар тасалбар худалдан авах бүрт 1000 төгрөг Дөлгөөний эмчилгээнд хандивлагдана.

6. "Dulguun Ochbadrakh’s Medical Fundraiser" хандивын дансанд нэгдээрэй. Одоогийн байдлаар 350 мянган ам.доллараас 116 мянган ам.доллар цугларсан байна.

7. "Мобиком"-ын хэрэглэгчид та бүхэн өөрсдийн candy-гээ илгээн дэмжлэг үзүүлэх боломжтой.  555 дугаарт 99696974 зай аваад илгээх candy-ний тоог оруулна. Нийт 8,000,000 candy цугларч хандивын дансанд шилжсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.