Монгол улсын сагсанбөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн АНУ-ын San Francisco хотын элэгний эмнэлэгт яаралтай эмчилгээнд ороод байгаа билээ
23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаа юм.
Тэрбээр 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-н финалын тоглолт үзэх гээд АНУ руу зургадугаар сарын 12-ний өдөр явсан ч бие нь гэнэт муудаж эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм.
Олон улсын биеийн тамирын сангаас /Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллага/ ядуу буурай орны өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдыг эх орон нь буюу ард түмэн нь дэмжиж байгаагаа илэрхийлбэл эмчилгээний зардлыг олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 300-350 мянган ам.доллар буюу 900 гаруй сая төгрөг шаардлагатай. Гэтэл О.Дөлгөөний эхний хоёр өдрийн эмчилгээний зардал л гэхэд 30 мянган ам.долларт хүрчээ.
Одоогоор 150 гаруй сая төгрөг цуглаад байна. Хандив цуглуулах аянг дасгалжуулагч, баг хамт олон, ар гэрийнхэн нь зохион байгуулж байна.
Дөнгөж сая ирсэн мэдээллээр АНУ-н Калифорнийн дэргэдэх Их Сургуулийн эмнэлэгийн эмч нарын хурлаар О.Дөлгөөнийг донор шилжүүлэх яаралтай жагсаалтын тэргүүн эгнээнд оруулсан болохоо мэдэгджээ.
Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)
Хандивын данс: Хаан банк 5721081225
Хүлээн авагч: Л.Очбадрах
Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/