СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Италийн мафийн толгойлогч шоронгоос оргов

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Италийн мафийн толгойлогч онц ноцтой гэмт хэрэгтэн Рокко Морабито Уругвайн хорих газраас оргосон болохыг эх сурвалж мэдээлэв. Гэмт этгээдийг 1994 оноос хойш 20 гаруй жилийн турш мөшгөж Уругвайд байхыг нь илрүүлж байжээ.

Итали улсын нутаг дэвсгэрт хууль бусаар мансууруулах бодис наймаалж, зохион байгуулалттай гэмт хэргүүдийг үйлдэж байсан Морабитог 2017 онд Уругвайгаас баривчилж 30 жилийн хорих ял оноогоод байсан юм. Тэрээр Ндрангета мафийн бүлгэмийг удирдаж олон арван онц ноцтой гэмт хэргүүдийг үйлджээ.

 

 

Уругвайн Оргодлууд хорих газрын ойролцоо байдаг фермийн байшинг дээрэмдэж зугтжээ.

Олон улсын цагдаа Интерполоос улаан түвшний анхааруулга сэрэмжлүүлэг зарлан шоронгоос оргосон дөрвөн гэмт хэрэгтнийг баривчлахаар хайж байна.

Морабито нь Итали улс даяар эрэн сурвалжлагдаж буй онц ноцтой таван гэмт хэрэгтний нэг юм. Тэрээр 2001 онд Бразилийн иргэний хуурамч биеийн байцаалт ашиглаж Уругвай улс руу зугтжээ. Баривчлагдах хүртлээ 10 гаруй жилийн турш Пунта дэл Эстэ аяллын хотод Малдонадо тосгоны ойролцоо амар тайван амьдарсан байна.

 

 

Морабитог баривчлахад гэрээс нь 13 ширхэг гар утас, автомат гар буу, 12 ширхэг зээлийн болон төлбөрийн карт, 50,000 ам.доллар бэлнээр, 100,000 ам.долларын чек, их хэмжээний уругвай мөнгөн тэмдэгт олджээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.