НР компани шинээр үйлдвэрлэсэн “Spectre Folio” мэдрэгчтэй дэлгэц бүхий зөөврийн компьютероо танилцууллаа. 1,299 долларын үнэтэй шинэ лэптопын хавтас ямар нэгэн металл, хуван биш харин матрын арьсаар хийсэн гэдгээрээ онцлог болжээ.
Түүнчлэн iPad Pro-ын адил уламжлалт зөөврийн компьютерийн хэлбэрээс босоо дэлгэцэнд шилжиж, таблет болгон хэрэглэж болно. Арьсан гадаргуу нь бор мөнгөлөг ба хүрэн алтлаг гэсэн хоёр өнгөтэй. Хэрэв та амьтны эрхийг хамгаалагч, цагаан хоолтон бол санаа зоволтгүй. Амьтан хайрлагчид, цагаан хоолтнуудад зориулсан веган арьсан гэр зохион бүтээж байгаа гэнэ.
“Spectre Folio” лэптоп Кор i5 процессортой, 18 цаг цэнэгээ барих хүчин чадалтай. Үнэн дээр нь дахин 200 доллар нэмж төлөхөд Кор i7 процессор, LTE утасгүй интернэтийг зургаан сарын туш ашиглах эрхтэй болно. Хэрэглэгч та сонирхож байвал урьдчилсан захиалгаа өгчихөд зул сарын баяраас өмнөхөн таны гарт ирнэ.
Эх сурвалж: www.qz.com