АНУ-ын 4Life компанийн Трансфер фактор бүтээгдэхүүнийг Монгол түмэнд хүргээд өдгөө 10 жил болжээ. Монгол дахь салбар “Амин эх булаг” компани өөрсдийн хийсэн бүтээсэн зүйлс, ILt багийн гишүүдийн амжилтыг хамт олондоо танилцуулахаар Амжилтын их чуулганыг зохион байгууллаа. Дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа хүргэж буй 4Life компанийн гүйцэтгэх захирал Danny Lee, санхүү хариуцсан захирал Mark Ostler, Евроази-н зах зээл хариуцсан захирал Tyler Madson нар болон бусад төлөөлөгч нар “Амин эх булаг” компанийн хамтдаа бүтээсэн 10 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм.
4life компанийн ILT багийн гишүүд өнгөрсөн 10 жилд Монголд төдийгүй дэлхийн олон мянган хүмүүсийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулж, олон зуун өрхийн санхүүгийн чадамж, амьдралын чанарыг дээшлүүлж, 500 гаруй гишүүн дэлхийн 30 гаруй улсаар үнэ төлбөргүй аялж улсын сан хөмрөгт таван тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Амжилтын их чуулганы үеэр ILT багийн шилдэг гишүүд илтгэл тавьж, амжилтын түүхээсээ бусдад хуваалцахаас гадна урлагийн сонирхолтой арга хэмжээ болов. Түүнчлэн ILT багийнхан үйл ажиллагаа явуулсан бүхий л хугацаандаа нийгэмд чиглэсэн олон сайн үйлсийн аянг явуулж байсан бөгөөд 10 жилийнхээ ойн арга хэмжээний тасалбарынхаа орлогоос 4 сая гаруй төгрөгийг “Лантуун дохио” ТББ-ын цаашдын үйл ажиллагаанд тусалхаар хандивласан юм.
4life компанийн албан ёсны импортлогч “Амин эх булаг” ХХК биологийн идэвхт трансфер фактор бүтээгдэхүүнийг монгол түмний эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, хамгаалах, биеийн дархлааг сайжруулах чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд олон мянган хэрэглэгч нарын сайшаалыг хүртэхээс гадна тэдний санхүүгийн амьдралыг дээшлүүлэхэд нөлөөлж чаджээ. Цаашид ILT баг нь үйл ажиллагаагаа улам өргөтгөн 5 сая төгрөгөөс дээш орлоготой 1000 өрх бүлийг бий болгохоор ажиллаж байна.