СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ Ираны эсрэг шинэ хориг тавилаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын эсрэг шинэ хориг тавьснаа мэдэгдлээ. Шинэ хоригт шашны удирдагч Али Хаменей болон исламын хувьсгалын бусад найман удирдагчийн нэрс багтжээ.

Трампын хэлснээр ойрын хугацаанд Иран улсын зүгээс удаа дараа зүй бус үйлдэл гарч байгаа учир АНУ-ын Засгийн газар хоригийг чангатгаж байна гэжээ. Ираны Засгийн газар хориг арга хэмжээг чангатгасан явдлыг эрс шүүмжлэн буруутгалаа. Тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф Трампыг дайныг өдөөгч хэмээн олон нийтийн цахим сүлжээнд шүүмжилсэн байна.

 

Али Хаменей

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоёр улсыг тайван байж дипломат замаар асуудлаа шийдэхийг уриалжээ.  

Ираны Гадаад хэргийн сайдыг энэ долоо хоногт хар жагсаалтад нэмж оруулахаа Америкийн Сангийн яамнаас мэдэгдэв. Вашингтоны зүгээс газрын тос тээвэрлэгч олон улсын хөлөг онгоцууд болон дрон руу халдсан хэргүүдэд Ираныг буруутгаж байгаа юм.

2015 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээ хэлэлцээрээс Трамп гарснаар Иран, Америкийн харилцаа эргэн хурцадсан.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.