2020 оны Токио, 2024 оны Парис, 2028 оны Лос-Анжелосын зуны олимптой зэрэгцэн 2026 оны өвлийн олимпийн эрхийг ямар улсын, ямар хот авах нь спорт сонирхогчдын анхаарлын төвд байсан билээ.
Олон улсын олимпийн хорооны санал хураалтаар 2026 оны өвлийн олимпийг Италийн Милан болон Кортина дʼАмпеццо хотуудад зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарлалаа. Италийн тус хоёр хоттой Шведийн Стокольм болон Оре хотууд өрсөлдаж ялалт байгуулжээ.
Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах "2026 оны өвлийн олимпийн төсөв 2018 болон 2022 оны наадмуудтай харьцуулахад 75 хувиар буурна. Италичууд энэ удаагийн наадмын төсвийг хамгийн багаар төсөвлөж чадсан нь тэднийг түрүүлэхэд хүргэлээ" хэмээн мэдэгджээ.
Италийн Кортина дʼАмпеццо хот нь 1956 оны Өвлийн олимпийг зохион байгуулж байсан туршлагатай ба 2026 оны олимпийн наадмын 14 байгууламжийн 13 нь аль хэдийнэ сүндэрлээд байгаа нь италичууд олимпийн наадамд аргагүй сайн бэлдсэнийг харуулж байгаа юм.