СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Камбож: Нурангин доор 48 цаг дарагдсан хоёр хүнийг эсэн мэнд аварчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Камбож улсын далайн эрэгт баригдаж байсан барилга өнгөрсөн бямба гарагт нурж 25 хүн амь үрэгдсэнийг тогтоогоод байгаа юм. Барилгын нурангид олон хүн дарагдсан байж болзошгүй тул аврах ажиллагааг үргэлжлүүлж 48 цагийн дараа хоёр хүнийг эсэн мэнд аварч чаджээ.

Нурангин доороос амьд мэнд олдсон хоёр хүнийг Сиануквилл тосгоны эмнэлэгт хүргэсэн байна. Барилга нурах үед 30 орчим хүн гэмтэж бэртсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв.

Хятадын хөрөнгө оруулалттай компанийн барьж байсан барилга үүр цайхын өмнө гэнэт нурсан бөгөөд дотор нь унтаж байсан Камбож, Хятадын ажилчид нурангид дарагдсан. Хэдийгээр хоёр ажилчныг эсэн мэнд аварч чадсан ч цаашид амьд хүн үлдсэн гэх найдлага бараг тасарсан гэдгийг холбогдох эрх баригчид анхааруулжээ.

 

 

Камбожийн Ерөнхий сайд Хун Сен ослын газарт өөрийн биеэр очиж тус мужийн захирагчийг огцруулахаар болсон байна.

 

 

Баригдаж дуусаагүй барилга нурсан хэрэгт холбоотойгоор Хятад, Камбожийн дөрвөн иргэнийг саатуулжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.