СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шилдэг авиа компаниар “Qatar Airways” тодорчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн шилдэг агаарын тээврийн компаниудын энэ оны жагсаалтыг “Qatar Airways” компани тэргүүлжээ. “Qatar Airways” өмнө нь 2011, 2012, 2015, 2017 онд тус тус шилдгээр шалгарч байсан юм. Харин өнгөрсөн онд “Singapore Airlines” компани нэгдүгээрт орж байсан билээ. Тэгвэл энэ жил тус компани жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна. “Skytrax” цахим хуудас агаарын тээврийн компаниудын зорчигчдын 21 сая хариултад тулгуурлан энэхүү жагсаалтыг гаргасан бөгөөд эхний 20 байрт нэг ч агаарын авиа компани багтаагүй байна.

Энэ оны шилдэг 10 агаарын тээврийн компани

1. “Qatar Airways” /Катар/

2. “Singapore Airlines” /Сингапур/

3. “ANA All Nippon Airways” /Япон/

4. “Cathay Pacific” /Хонконг/

5. “Emirates” /АНЭУ/

6. “EVA Air” /Тайвань/

7. “Hainan Airlines” /БНХАУ/

8. “Qantas Airways” /Австрали/

9. “Lufthansa” /Герман/

10. “Thai Airways” /Тайланд/

эх сурвалж: https://edition.cnn.com/travel/article/skytraxawards-2019/index.html

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.