Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Хүнсчдийн гудамж, Мах импексийн урд бохирын худагт хоёр хүн уналаа гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 14.19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд иржээ. Дуудлага, мэдээллийг шалгахад тус хороонд байрлах бохирын худагт “Дайцэцэн” ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн Б, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн У нар унаж нас барсан байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.